top banner

"Дархан Зочид Буудал"-ын хувьцааны ханш хамгийн өндөр хувиар өсөв


2018-03-06 17:16:06
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар II, III ангиллын 26 хувьцаат компанийн 162,052 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Тодруулбал "Дархан Зочид Буудал" DZG+14.39 хувь, "АйТүүлс" ITLS+8.20 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Нэхмэл" MNH-11.74 хувь, "Ремикон" RMC-7.69 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50.0 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "TOP 20" индекс 20520.88 нэгж болж 1.27 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,482,507,118,075 төгрөг боллоо.Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.


Монгол брэнд