top banner

Австралид 400 гаруй багш болон сурагч норовирусаар халдварлажээ


2018-03-06 16:33:58
Зураг
МОСКВА. /ТАСС/. Австралийн Саутпорт хотын нэгэн хувийн сургуулийн 400 гаруй багш, сурагч норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласны улмаас тус сургууль хаагдах болоод байгаа тухай телевизийн “Nine News” суваг мэдээлсэн байна.
 
Тус телевизийн мэдээлснээр, норовирус өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тус сургуульд бүрэн ариутгал хийх аж.
 
Норовирус өвчин нь бөөлжих, халуурах болон суулгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Дутуу боловсруулсан жимс ногоо хэрэглэх, хүнсний эрүүл ахуйг сахиагүйн улмаас энэ халдварт өвчин үүсдэг байна.
Э.Аянзаяа 

Монгол брэнд