top banner

Лалын зэвсэгт дайнчдад Зүүн Гутагаас гарах аюулгүй гарц гаргаж өгөхөд бэлэн байна


2018-03-06 14:21:07
Зураг
МОСКВА. /ТАСС/. Сирийн Зүүн Гута хот орчмын нутаг дэвсгэрийг хяналтандаа аваад байгаа зэвсэгт дайнчид энгийн ард иргэдийг тус бүс нутгаас гаргахыг хүсэхгүй байгаа бол бид тэдэнд болон гэр бүлийнх нь гишүүдэд уг нутгаас гарах аюулгүйн гарцыг баталгаатай бүрдүүлж өгөхөд бэлэн байна гэж Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах Оросын төв  мэдэгджээ.  
 
Тус төвөөс нийтэлсэн мэдэгдэлд “Хяналтандаа авсан нутаг дэвсгэрээс энгийн ард иргэдийг гаргах аюулгүй, саадгүй гарц үүсгэж өгөх, хүмүүнлэгийн тусламжийг хүн амд саадгүй хүргэх боломж олгохыг Сирийн сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэн зохицуулах төв Зүүн Гута дахь зэвсэглэсэн бүлэглэлүүдийн удирдагчдад уриалж байна. Ийм гарц бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслүүдийг шаардлагатай тоо хэмжээгээр гаргаж, замын хөдөлгөөний бүх чиглэлийн аюулгүй байдлыг хангана. Гэр бүлтэйгээ болон хувийн зэвсэгтэйгээ Зүүн Гутаг орхих шийдвэр гаргасан дайнчдын халдашгүй байдлыг Оросын эвлэрүүлэн зохицуулах төв баталгаатай хангана” гэж тэмдэглэжээ.
Э.Аянзаяа 
 

Монгол брэнд