top banner

Цагаан сарын арга хэмжээ зохион байгуулав


2018-03-06 11:01:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 1-нд Франц дахь Монгол судлаач эрдэмтэд, Монгол Улсыг сурталчлахад хувь нэмэр оруулж буй францын холбоод болон Монголын найз нөхдөд зориулсан Цагаан сарын арга хэмжээ, хүлээн авалтыг зохион байгуулав.

Элчин сайд А.Баттөр арга хэмжээг нээж үг хэлж, Монгол судлаач, холбоодыг ЭСЯ-тай нягт хамтарч ажиллаж байхыг уриаллаа. Мөн арга хэмжээний үеэр Монгол судлаач, 2005-2013 онд Парисын Дорно дахины хэл, соёл иргэншлийн үндэсний дээд сургуулийн захирал Жак Лёгран Цагаан сарын баярын түүх, ёс заншлыг танилцуулсны дараа жижиг хэмжээний морин хуур, хөөмийн урлагийн үзүүлбэрийг толилуулж, нийт зочдыг цагаан сарын дайллагад урив. Цагаан сарын арга хэмжээнд Парисын их сургуулиудад багшилдаг монгол судлаачид, Монголын соёлын элч, Гийом Рубрукийн холбоо, AVLOM, Educate, Франц-Монголын соёлын холбоо, Францын ГХЯ-ны дэргэдэх Bienvenue en France байгууллага, Гимейн музейн төлөөлөгчид зэрэг нийт 50 орчим хүн ирж оролцсон аж.

Монгол брэнд