top banner

Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн


2018-03-06 08:52:43
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна

Монгол брэнд