top banner

Турк дахь АНУ-ын элчин сайдын яам түр хаалттай байжээ


2018-03-05 19:17:29
Зураг
АНКАРА. /Синьхуа/. Турк улс дахь АНУ-ын элчин сайдын яам аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдугаар сарын 5-нд түр хаалттай байжээ. 

Ийнхүү хаах тухай өмнөх өдөр нь буюу ням гарагт АНУ-ын элчин сайдын яамны албан ёсны цахим хуудаст мэдээлсэн хэдий ч чухам ямар аюул тулгарсан талаар дурдаагүй байна.

Аялал жуулчлалын баазууд болон олон хүн цугларсан газарт явж байхдаа аюулгүй байдлаа хангахыг Туркт байгаа АНУ-ын иргэдэд ЭСЯ-наас зөвлөсөн байна.

 
 Н.Мишээл

Монгол брэнд