top banner

ОХУ-тай хийсэн худалдаа 52 хувиар өсчээ


2018-03-05 18:10:58
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 785 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 11 хувиар өсчээ.

Үүнд экспорт нэг хувиар буюу 5 сая ам.доллараар буурсан, импорт 30 хувиар буюу 84 сая ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 89 сая ам.доллараар буурчээ.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 61 хувийг БНХАУ улстай, 16 хувийг ОХУ-тай хийжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ тай хийсэн худалдаа 0.3 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 52 хувиар өссөн байна.

Нийт импортын 34 хувийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн буюу машин, механик тоног төхөөрөмж, барилгын материал эзэлжээ. Харин 31 хувийг түргэн эдэлгээтэй бүтээгдэхүүн буюу хүнс, эм тариа, хувцас, гэр ахуйн хэрэгсэл бүрдүүлсэн байна. Мөн 21 хувийг нефтийн импорт эзэлжээ. Өөрөөр хэлбэл, энэ он гарсаар нефтийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 29 хувиар өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх сараас хувиар хувиар өсч тонн тутамд 660 ам.долларт хүрсэн юм.

Монгол брэнд