top banner

“Австралид 820 хоног” номын нээлт боллоо


2018-03-05 17:54:44
Зураг


“Австралид 820 хоног” номын нээлт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд боллоо. Уг номын зохиолч Н.Зулзаяа Австралийн Сидней хотод суралцаж байх үедээ бичсэн дурсамж тэмдэглэлээ эмхтгэн ном болгон хэвлүүлжээ. Зохиогч энэхүү номоо Австрали улсад сурч, ажиллаж, амьдрах хүсэлтэй хүн бүхэнд зориулан бичсэн байна.

Зохиогч номондоо “Австралийн Сидней хотыг зорьсон нь миний хувьд хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө танин мэдэх эргэлт байлаа. Хожим мартахгүйн тулд дурсамж тэмдэглэлээ сийрүүлэн бичив. Хүсэл мөрөөдлөө тээж яваа хэн бүхэнд энэхүү номоо зориулан хэвлүүлэв” хэмээн бичжээ.

“Австралид 820 хоног” номын зохиогч Н.Зулзаяа МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн бөгөөд энэхүү ном нь түүний анхны ном юм.


 
Б.Хуяг

Монгол брэнд