top banner

Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш өсөв


2018-03-05 17:47:03
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 123,947 ширхэг хувьцаа арилжсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Евроази Капитал Холдинг" SUN+15.00 хувь, "Дархан Гурил Тэжээл" AR+15.00 хувиар буюу  хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөхөг" BHG-12.77 хувь, "Авто Зам" AAR-12.40 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 7,276 ширхэг үнэт цаасыг 768.7 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "TOP 20" индекс 20264.42 нэгж болж 3.31 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд төгрөгийг давав.  Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.

Монгол брэнд