top banner

ИЗНН-ыг Ц.Ганхуяг удирдахаар болов


2018-03-05 13:32:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИЗНН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр авч хэлэлцэв.
 
Тус намын Үндэсний хорооны энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн байх тул тус намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэв.
 
ИЗНН нь гурван даргатай байсныг дүрмээрээ өөрчилж, нэг даргатай байхаар тогтсон ба С.Оюуныг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж намын даргаар Ц.Ганхуяг үлдсэн байна.   

Монгол брэнд