top banner

Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ


2018-03-05 13:21:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчооны "Америк хөгжим гадаадад" хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн хамтлаг ирэх сарын 6-8-нд Улаанбаатар хотноо тоглолтоо хийхээр болжээ.

Сэт Глиер нь 1988 онд Массачусетс мужид төрсөн, тэрээр АНУ-ын өнөө үеийн өсөж яваа залуу хөгжмийн зохиолч, дуучин, продюсер болон хөгжимчин юм. Тэрээр жилд 250 орчим бие даасан болоод хамтарсан тоглолт хийдэг ба нийт бие даасан 7 цомог гаргасан байна. Түүний “The Next Right Thing” цомог нь 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшиж байжээ. 

Хамтлагийн хоёр хөгжимчиний хувьд Жөүий Нэрнэй нь 62 настай, хараагүй, саксофонч Райн Хоммел нь Сэт Глиерын багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд Сэтийг бага балчираас нь дэмжин хамтран ажилласаар ирсэн аж.
Б.Туул

Монгол брэнд