top banner

Гуравдугаар сарын 05-нд болох үйл явдал


2018-03-05 08:34:59
Зураг
09.00 цагт “Holiday inn” зочид буудалд "Нэг зорилго, нэг дуу хоолой" эмэгтэйчүүдийн эрхийн мэдээллийн яармаг болно.

09.30 цагт МҮХАҮТ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзана.

09.30 цагт ШУА-ийн байранд Монгол, Хятадын эртэмтэд "Улаанбаатар хотын хог хаягдлыг устгах цахилгаан станц барих нь" хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.30 цагт Нийслэлийн иргэний танхимд ЦЕГ-аас "Гар утасны 500 ченжийн уулзалт” зохион байгуулна.

10.00 цагт Соёлын төв өргөөнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт БОАЖЯ-нд ерөнхий боловсролын сургуулиудын дундаас ахлах ангийн сурагчдын дунд эко клуб байгуулах "Ногоон пасспорт" санаачилгын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөн”-өөс “Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулга уулзалт”-ын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Отгонтэнгэр их сургуульд ХНХЯ-наас "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аян зохион байгуулна.

14.00 цагт “Live conference center”-т иргэн н.Энхболд МАН болон АН-ын нөлөө бүхий эрхмүүдийг хуулийн байгууллагуудаар шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

Монгол брэнд