top banner

АНУ ган, хөнгөн цагаанд татвар ногдуулбал Европын Комисс хариу арга хэмжээ авна


2018-03-02 16:54:21
Зураг
БРЮССЕЛЬ. /КАЗИНФОРМ/. Ган болон хөнгөн цагаанд АНУ-ын зүгээс татвар ногдуулах гэж байгаагийн хариуд авах арга хэмжээний талаархи саналаа Европын Комисс /ЕК/ ойрын өдрүүдэд гаргах гэж байна. Энэ тухай тус байгууллагаас пүрэв гарагт тараасан мэдэгдэлд дурджээ.
 
“Америкийн аж үйлдвэрийг хамгаалах зорилгоор авах гэж буй энэхүү алхамд бид маш ихээр харамсч байна. Үүнийг үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс авсан алхам гэж зөвтгөх ямар ч шалтгаан алга” гэж ЕК-ийн тэргүүн Жан-Клод Юнкерийн хэлсэн үгийг мэдэгдэлд дурдсан байна.

“Манай аж үйлдвэрийн салбар шударга бус арга хэмжээний улмаас хохирч, Европын олон мянган ажилчид ажлын байраа алдах гэж буй энэ үед бид гар хумхин суухгүй” гэж ЕК-ийн тэргүүн онцлон тэмдэглэжээ. 
 
Сануулан дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп пүрэв гарагт мэдэгдэхдээ “импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулна” гэсэн юм. АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, ган болон хөнгөн цагааны импорт нь Америкийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа аж. Харин ЕК үүнийг үгүйсгэж байна.  Учир нь, Америкийн цэргийнхний эрэлт хэрэгцээ нь нийт ган, хөнгөн цагааны хэрэглээний 3-хан хувийг эзэлдэг аж.
Э.Аянзаяа 


Монгол брэнд