top banner

Нярай хүүхдүүдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулж байна


2018-03-01 10:10:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс хоёр, дөрөв, есөн сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг нийслэлийн бүх дүүрэгт хийж эхэллээ.

Өнгөрсөн жилүүдэд уг вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ оны улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм.

Дашрамд дуулгахад, уушгины хатгалгааны эсрэг вакциныг 2016 онд 39900, 2017 онд 48 мянган хүүхдэд хийсэн бөгөөд дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд хатгалгааны өвчлөл 40 орчим хувиар буурч байжээ.
Д.Өлзий
 

Монгол брэнд