top banner

Дмитрий Медведев Монгол Оросын Төмөр замын ачаа тээврийн шинэ хэлэлцээр батлав


2018-02-27 09:30:46
Зураг
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхий Сайд Дмитрий Медведев Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Оросын Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
 
Хэлэлцээрийн гол зорилго талууд бараа бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэн гуравдагч оронд гаргах таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна. Ингэснээр манай экспортлогчид бүтээгдэхүүнээ далайн улсуудад саадгүй экспортлох боломжтой юм.
 
Түүнчлэн төмөр замаар дамжин өнгөрөх хоёр улсын ачаа тээврийн үнийн бодлогыг уян хатан болгох, хил гаалийн хяналтыг хялбарчлах, тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлж, төмөр замын чанарыг сайжруулахыг хэлэлцээрт тусгажээ.
 
Л.Нандиа
 


Монгол брэнд