top banner

Өмнөд Солонгосын экспортын хэмжээ өсчээ


2018-02-26 20:51:17
Зураг

СӨҮЛ. /Синьхуа/. Хагас дамжуулагчийн эрэлт өндөр байсан болохоор Өмнөд Солонгосын экспортын хэмжээ энэ оны нэгдүгээр сард нэлээд нэмэгдэж, сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн их хэмжээнд хүрсэн тухай тус улсын Төв банкны мэдээлэлд тэмдэглэжээ.

Энэ оны нэгдүгээр сард тус улсын экспортын хэмжээний индекс 147,23 хүрсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулбал 14,7 хувиар өссөн байна. 

Өмнөд Солонгост үйлдвэрлсэсэн чипүүдийн экспортын хэмжээ энэ оны нэгдүгээр сард 14,7 хувиар өссөн бол цахилгаан болон электрон бараа, хагас дамжуулагчийн экспортын хэмжээ 19.4 хувиар өссөн байна.   
 
Н.Мишээп 

Монгол брэнд