top banner

Хоёрдугаар сарын 26-нд болох үйл явдал


2018-02-26 08:50:07
Зураг
09.00 цагт Төрийн ордонд “Баялгийн засаглал” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Sky plaza” төвд "Малчдын мэдээллийн сан бүрдүүлэх, чадавхижуулах" төслийн нээлт болно. Утас: 99072224

09.20 цагт Баяжуулсан хүнсний тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд "Хангай Милс", "Милл Хаус" компанийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Утас:99107215

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны жилийн эцсийн тайланг танилцуулна.

11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын уран зургийн галерейд "Монголын сонгодог бүтээлүүд" уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.40 цагт АТГ-ын Олон нийтийн төвд тус байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд Нийслэлийн ЕБС-иудын сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүрэгт гарсан онц ноцтой гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт УДЭТ-т “Би эндээс явахгүй” уянгын драмын  жүжгийн уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН ын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын дарга С.Батболд нар тус намын анхан шатны үүрийн дарга нартай уулзалт хийнэ.

14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит “Монголын түүх” олимпиадын нэгдүгээр шатны шалгаруулалт эхэлнэ.

14.00 цагт БСШУСЯ-нд "Монголын нууц товчооны Буриад хөрвүүлэг" номын нээлт болно.

Монгол брэнд