top banner

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг Сириэс шаардсан тогтоол батлав


2018-02-25 09:05:21
Зураг
НҮБ. /Синьхуа/. Энгийн номхон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгон 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг Сирийн холбогдох талуудаас шаардсан агуулга бүхий тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд бямба гарагт буюу өчигдөр санал нэгтэйгээр баталсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Аюулгүйн Зөвлөлийн 2401 тоот тогтоолд “Сири даяар 30 хоногийн хугацаанд хүмүүнлэгийн шалтгаанаар гал зогсоох, гал зогсоосон хугацаанд тусламжийн байгууллагынхны аюулгүй байдлыг сайтар хангах”-ыг Сирийн холбогдох бүх талаас шаардсан байна.

Тогтоолд дурдсанаар, гал зогсоолт нь “Лалын улс”, “Аль-Каида”, “Аль Нусра Фронт”  болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс “террорист бүлэглэл” гэж зарласан бусад бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулахад хамаарахгүй аж.
 
Сирийн засгийн газрын хүчнийхэн нийслэл Дамаск хотын дагуул хот болох Гута-г босогчдоос чөлөөлөхийн тулд агаараас цохилт өгөх ажиллагаагаа өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас эрчимжүүлсний улмаас олон зуун энгийн номхон иргэн  бөмбөгдөлтөд өртөн амиа алдаад байгаа юм.
 
 
Г.Доржханд


Монгол брэнд