top banner

Оросын тамирчны “Инстаграм” хуудсыг олон хүн дагажээ


2018-02-24 20:08:51
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчин Евгения Медведевагийн “Инстаграм” хуудсыг нийт 200 мянган хүн дагажээ.  

Энэ тухай тэрбээр хэлэхдээ “Олимпийн наадмын үеэр миний “Инстаграм” хуудасны дагагчдын тоо 200 мянгаар нэмэгдсэн байсан. Би удаан хугацааны туршид олон нийтийн сүлжээнээсээ хол байсан учир идэвхтэй байлгахын тулд юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Е.Медведевагийн “Инстаграм” хуудас нийт 473 мянган дагагчтай болоод байгаа аж.
Э.Аянзаяа 


Монгол брэнд