top banner

АНУ кёрлингийн тэмцээнд анх удаа олимпийн аварга боллоо


2018-02-24 19:50:30
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн эрэгтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын баг тамирчид Шведийн багийг 10:7 онооны харьцаагаар хожиж, алтан медаль хүртлээ.

Энэ төрөлд АНУ-ын баг тамирчид анх удаа алтан медаль хүртэж байна. Өмнө нь үзүүлж байсан хамгийн дээд амжилт нь 2006 оны өвлийн олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан явдал юм.

Харин энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Шведийн баг тамирчид 1924 онд Шамони хотод болсон өвлийн олимпийн наадамд мөнгөн медаль авч, 2014 онд Сочи хотод хотод болсон тоглолтоос хүрэл медаль хүртэж байсан билээ.

Энэ жилийн өвлийн олимпийн наадмаас Швейцарийн баг тамирчид хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү Пёнчаны олимпийн наадмаас АНУ 9 дэх алтан медалиа хүртсэнээр, нийт 23 медалийн эзэн болоод байна.
Э.Аянзаяа 


Монгол брэнд