top banner

УЗХ хэвлэл мэдээллийнхэнтэй ойр ажиллана


2018-02-23 13:58:04
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн УЗХ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулав. Хүмүүнлэгийн байгууллага анх удаа хэвлэл мэдээлэлтэй хамтрахаар өргөн хүрээтэй гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан нь энэ юм.
Тус УЗХ долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр болон сургууль, цэцэрлэг, байгууллага, ААН-д нийт 59 анхан шатны хороо, 405 онцгой гишүүн, 3350 гаруй татвар төлөгч дэмжигч гишүүн, 380 сайн дурын идэвхтэн гишүүдтэйгээр найм дахь жилдээ улсад загвар хороо болон амжилттай ажиллаж байна. Энэ жилээс орлогч даргын албан тушаалыг нэмж, Дорнод аймгийн сумдад салбараа байгуулан ажиллаж эхэлжээ.
Өнгөрсөн онд Дорнод аймгийн УЗХороо 60 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Гадаад харилцааныхаа хүрээнд Манжуур хотын “Пинь Айнь” эмнэлэг, Нидерланд улс, Солонгосын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”, Тайланд улсын Хүн ам зүйн нийгэмлэг, УЗН-тэй хамтран ажиллаж хүрээгээ тэлжээ. Ирэх сард Солонгос улс руу  17 хүнийг үзлэг шижилгээ, эмчилгээнд үнэгүй явуулахаар төлөвлөж байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд