top banner

ОХУ ойрын 20 жилд газрын тос, байгалийн хийн хамгийн том экспортлогч байна


2018-02-22 18:10:42
Зураг Москва /МОНЦАМЭ/. "British Petroleum" компаний судалгаагаар ОХУ 2040 он хүртэл байгалийн хий, газрын тосны хамгийн том экспортлогч байх ажээ.
 
2040 онд ОХУ-ын газрын тосны өдрийн олборлолт 13 сая баррель хүртэл нэмэгдэх бол байгалийн хийн олборлолт 29 хувиар нэмэгдэж өдрийн 72 сая куб.футт болох аж. Ингэснээр ОХУ дэлхийн газрын тос, байгалийн хийн хэрэглээний 14 орчим хувийг дангаараа хангах боломжтой болох юм.
 
Дэлхийн эрчим хүчний хэрэглээ ч нэмэгдэх нь гарцаагүй болохыг "British Petroleum" компани баталж байна. Тодруулбал Энэтхэг улсын эрчим хүчний хэрэглээ бараг хоёр дахин нэмэгдэх бол Бразиль улсын эрчим хүчний хэрэглээ 60 хувиар, БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ 40 хувар нэмэгдэх аж.
Харин 2035 онд Африк тивийн улс орнууд эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай хэмээн дээрх компанийн судалгаанд тэмдэглэжээ. 
Л.Нандиа
 


Монгол брэнд