top banner

Америкийн тамирчин Дэвид Уайз олимпийн аварга боллоо


2018-02-22 14:37:01
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн цанын чөлөөт гулгалтын хафпайп төрөлд Америкийн тамирчин Дэвид Уайз хамгийн өндөр буюу 97,20 оноо авснаар алтан медалийн эзэн болжээ.
 
Харин хоёрдугаар байрыг түүний нутаг нэгт тамирчин Алекс Феррейра 96,40 оноогоор эзэлж, мөнгөн медаль хүртсэн бол Шинэ Зеландын тамирчин Нико Портеус 94,80 оноогоор гуравдугаар байрыг эзэлсэн байна. Ингэснээр Н.Портеус Пёнчаны наадмаас эх орондоо 2 дахь медалийг авчирч байгаа юм. Шинэ Зеланд  улс өвлийн олимпийн наадмаас 1992 онд анхны медалиа авч байсан бол энэ жилийн наадамд хоёр медаль хүртсэнээр нийтдээ 3 медалийн эзэн болж байгаа юм. Өдгөө 16 настай тамирчин Н.Портеус цанын чөлөөт гулгалтын төрөлд олимпоос медаль хүртсэн хамгийн залуу тамирчин болоод байна. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд