top banner

Чөлөөт бөхийн залуу бөхчүүд Якутад хүч үзнэ


2018-02-22 14:36:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Саха хотноо ирэх сарын 2-4-нд ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, олимпийн аварга Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын залуучуудын АШТ-д Монголоос 10 тамирчин оролцоно.

Энэхүү VI тэмцээнд манай улсаас 1998-2000 онд төрсөн Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов, 65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж, 86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д А.Нармандах, 125 кг-д М.Лхагвагэрэл нар хүч үзнэ. Тэднийг залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг ахалж дасгалжуулна. Мөн МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү тэмцээнийг дэнслэхээр Якутыг зорино.
Д.Өлзий
 

Монгол брэнд