top banner

Баярын өдрүүдэд түргэн тусламжийн 161 дуудлага бүртгэгджээ


2018-02-21 19:26:23
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, сумын нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллалаа.
Дээрх өдрүүдэд аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт 161 дуудлага бүртгэгдсэнээс насанд хүрэгчдийн 116, хүүхдийн 45, осол гэмтлийн 12, төрөх дуудлага 1 ирсэн байна. Мөн яаралтай тусламжийн тасаг, нэгжээр нийт 358 иргэн үйлчлүүлжээ. 2 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд нийт 18 эх төрснөөс 10 хүү, 8 охин мэндэлсэн байна.
Уянга сумын Жаргалант баг, Бат-Өлзий, Сант, Богд, Баруунбаян-Улаан сумдад согтуугаар мотоцикль унан бэртэж гэмтэх дуудлага бүртгэгдсэн бол Хархорин, Есөнзүйл сумдын нутагт автомашины осол гарч эмнэлгийн түргэн тусламж ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдэд осол гэмтлийн дуудлага нийт дуудлагын 0.8 хувийг эзэлсэн ба нийтийг хамарсан хоолны болон архины хордлого бүртгэгдээгүй байна.
Б.Батчимэг

Монгол брэнд