top banner

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Энэтхэгийн “EIL” компани хийж байна


2018-02-21 17:45:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтанширээд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г Энэтхэгийн төрийн өмчит “EIL”  компани хийж эхэлжээ.

ТЭЗҮ-ээр үйлдвэрийн бүх тооцоо гарах бөгөөд 3 дугаар сарын сүүлчээр тус компани  хүлээлгэн өгөх юм байна. 

Энэтхэгээс зээлж буй нэг тэрбум ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэр барих бөгөөд зээлдэгч талаас давуу эрхтэйгээр тус орны “PMC” компанийг гүйцэтгэгчээр сонгох санал дэвшүүлжээ.

Алтанширээг дэд бүтэцтэй ойрхон, түүхий эдээ Дорнодын 19, 21 дүгээр талбайгаас татах боломжтой гэж үзэн сонгосон аж. Мөн төмөр замаар Улаанбаатар хот болон бусад газарт тээвэрлэх боломжтой, усны нөөцтэй зэрэг шалтгааныг үндэслэсэн гэдгийг албаныхан тодотголоо. 

Улмаар хөрөнгө санхүүгийн хяналтыг “Монгол газрын тос” ТӨХК хийх бөгөөд мөн Төрийн өмчийн бодлого зохицуулах газраас хяналт тавьж ажиллана. 
Б.Заяа

Монгол брэнд