top banner

“Пёнчан-2018” олимпийн наадамд хүрэлцэн ирэх хүмүүсийн тоо нэг сая давна


2018-02-21 17:45:00
Зураг
МОСКВА. /RT/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн наадамд өнөөдөр хүрэлцэн ирэх хөгжөөн дэмжигчдийн тоо нэг сая давна гэж Олимпийн тоглолтыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Сон Баик Ю мэдэгджээ.  

Тэрбээр хэлэхдээ “Өвлийн олимп дуусахад ердөө 5 хоног үлдлээ. Хөгжөөн дэмжигчдийн тоо 984 мянга болжээ. Өнөөдөр 1 сая хүрнэ байх гэж би бодож байна. Өнөөдөр мөн өвлийн олимпийн хаалтын ёслолын ажиллагааны бэлтгэлийн сүүлчийн өдөр” гэжээ. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд