top banner

Умард Солонгосыг улсынхаа гол дайсан гэж үзэж байна


2018-02-21 17:00:17
Зураг
МОСКВА. /РОССИЯ СЕГОДНЯ/. Судалгаагаар америкчуудын 51 хувь нь Умард Солонгосыг өөрийн улсын “гол дайсан” гэж үзэж байгаа нь 2016 оныхтой харьцуулах гурав дахин их үзүүлэлт аж.  

Тэгвэл уг жагсаалтад Орос улс хоёрдугаар байрт бичигдсэн байна. Санал асуулгад оролцогчдын 19 хувь нь Оросыг гол дайснаа гэж үзжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсонтой холбоотой байж магадгүй аж.

Харин жагсаалтын гуравдугаар байрыг 11 хувиар Хятад, дөрөвдүгээр байрыг 7 хувиар Иран улс тус бүр эзэлсэн байна.

Энэ сарын 1-10-ны хооронд утсаар явуулсан уг санал асуулгад нийт 1044 хүн оролцсон байна. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд