top banner

"Панасоник" компани нүүр царай таних систем зохион бүтээжээ


2018-02-21 16:58:05
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/.  Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Панасоник” компани хиймэл оюун ухаан (AI) ашиглан нүүр царай таних шинэ систем зохион бүтээжээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, энэхүү систем нь нүдний шилтэй байхад болон доошоо харсан байхад ч хүний нүүр царайг таних чадалтай аж.

Тус компанийн албаны хүмүүс мэдэгдэхдээ “Манай энэ систем нь бусад ижил төрлийн төхөөрөмжөөс тав дахин хурдан хугацаанд хүний нүүр царайг таньж чадна.“Токио-2020” зуны олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад энэ төхөөрөмжөөрөө бид хувь нэмрээ оруулах болно” гэжээ.
Г.Доржханд


Монгол брэнд