top banner

Венесуэль улс НҮБ-ын ажиглагчдыг урьжээ


2018-02-21 16:17:11
Зураг
КАРАКАС. /Синьхуа/. Венесуэль улс энэ оны дөрөвдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа ажиглуулахаар НҮБ-ын ажиглагчдыг урьжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Венесуэлийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Тибисей Лусена мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт албан ёсны урилгыг саяхан гардуулан өгсөн” гэжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Хүнсний бүтээгдэхүүн, эм тариа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаатай холбоотойгоор тус улсын одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа хэдий ч дахин сонгогдохыг эрмэлзэж байна.
 
Г.Доржханд


Монгол брэнд