top banner

Хөрөнгийн биржийн арилжаагаар 24 компанийн 115 990 хувьцаа арилжив


2018-02-21 15:26:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 115,990 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. 

Өнөөдрийн арилжаагаар 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Монгол Шуудан" MNP+9.09 хувь, "Талх Чихэр" TCK+1.76 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ETR-15.00 хувь, "Remicon" RMC-15.00 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр "TOP 20" индекс 20700.56 нэгж болж 3.21 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгийг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 

Монгол брэнд