top banner

Венесуэль улс үндэсний криптовалютаа худалдаж эхэллээ


2018-02-21 13:31:19
Зураг
КАРАКАС./ТАСС/. "Петро" гэдэг нэртэй үндэсний криптовалютыг худалдаж эхэлсэн тухайгаа Венесуэлийн эрх баригчид мягмар гарагт мэдээллээ.
 
Үүнтэй холбогдуулан тус улсын дэд ерөнхийлөгч Тарек эль-Айссами хэлэхдээ “Энэ бол түүхэнд тэмдэглэгдэх өдөр мөн. Өөрийн байгалийн баялгаар баталгаажуулсан криптовалютыг гаргасан анхны улс нь Венесуэль болж байна” гэв. Тус улсын засгийн газрын  "www.elpetro.gob.ve" цахим хуудаст петрог худалдаж авахыг сонирхож буй хүмүүст зориулсан зөвлөмжийг нийтэлжээ.
 
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 1 дүгээр сарын эхээр мэдэгдэхдээ “нийтдээ 100 сая ширхэг петрог худалдаанд гаргахаас 82,4 саяыг нь хөрөнгө оруулагчид худалдан авч болно” гэж байсан юм. Нэг петрогийн үнэ нь Венесуэлийн нэг баррель нефтийн үнэ болох 60 ам.доллартай тэнцэх аж.
 
Бусад криптовалютаас ялгаатай нь гэвэл, петро нь бодит активаар баталгаажсан явдал юм. Мадурогийн гаргасан шийдвэрийн дагуу эл зорилгоор Ориноко голын дагуух газрын тосны нөөц бүхий бүс нутаг дахь Аякучо ордоос 5 тэрбум баррель нефтийг тусгайлан тасалж нөөцөлжээ. Эрх баригчдын тооцоолж байгаагаар, криптовалют нь гадаадаас хөрөнгө оруулалт татах боломж олгох аж.
 Э.Аянзаяа 

Монгол брэнд