top banner

Сураггүй болсон 10 настай хүүг эрэн хайж байна


2018-02-21 11:35:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг эрэн хайж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тус сумын Цогтсүмбэр багт тус сумын харъяат иргэн М /10 настай, эрэгтэй/ өчигдөр буюу энэ сарын 20-ны 12.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тус сумын 78 иргэн болон онцгой байдлын алба, цагдаагийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул шөнийн 02.05 цагт эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 07.00 цагаас дахин эхлүүлсэн байна.
Ч.Ариунболд

Монгол брэнд