top banner

Оросын кёрлингчний сэргээшийн хоёр дахь сорилын хариу эерэг гарчээ


2018-02-21 10:43:45
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Александр Крушельницкийгаас авсан сэргээшийн хоёр дахь сорилын хариу эерэг гарсан гэж Пёнчаны олимпод оролцож буй Оросын тамирчдын хэвлэлийн төлөөлөгч Константин Выборнов мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

Эхний сорилоор А.Крушельницкийн цусанд сэргээшийн төрөлд хамаарах “мельдоний” хэмээх бодис байгаа нь тогтоогдсон бол хоёр дахь сорилоор энэ нь нотлогдсон байна.

Оросын тамирчдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэл хийхдээ “Сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсанд харамсаж байна. Чухам ямар учраас түүнээс авсан шинжилгээний дээжээс ийм бодис илэрснийг хэлж мэдэхгүй юм. Үүнийг холбогдох албаны хүмүүс нарийн шалгах болно. Ямартай ч энэ бодисыг Оросын тамирчид зохион байгуулалттайгаар хэрэглээгүй” гэжээ.
Г.Доржханд


Монгол брэнд