top banner

Монгол 3 жүдоч АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцоно


2018-02-21 10:38:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-аас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн улсын нэр дээр барилдах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ. 
Тодруулбал, манай шилдэг  эрэгтэй жүдочид болох  ОУХМ Д.Төмөрхүлэг /66 кг-д/ , Н.Дагвасүрэн 81 кг-д, Б.Тэмүүлэн /+100 кг-д/ нар Эмират улсад уригдав. Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээр хийж 2018 оны 5 дугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцох болжээ.

Д.Өлзий

Монгол брэнд