top banner

"Mining Mongolia 2018" үзэсгэлэнд олон улсын 120 аж ахуйн нэгж оролцоно


2018-02-21 09:16:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр хөгжилтэй орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг олон нийтэд танилцуулах, Монголд нутагшуулах зорилго бүхий "Mining Mongolia 2018" үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарын 04-06-нд болно.

Найм дахь жилдээ зохиогдож буй энэ удаагийн үзэсгэлэн "Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор "Буянт-Ухаа" спортын ордонд болох юм. Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг танилцуулахаас гадна, Монгол Улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, уул уурхай дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах аж. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Франц, Канадын компаниуд багтсан 120 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна.
Ч.Ариунболд

Монгол брэнд