top banner

Монголын банкны холбоог Ө.Ганзориг удирдана


2018-02-19 17:39:17
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг сонгожээ. 

Тус албыг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О Орхон хашиж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар  болсонтой холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан байна.Олонхийн саналаар сонгогдсон Ө. Ганзориг МБХ-ны ерөнхийлөгчөөр  2 жил ажиллах аж. Монголын банкны холбооны дүрмийн дагуу хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болвол дахин 1 жилийн хугацаагаар сонгож болдог байна. 
 
Б.Заяа

Монгол брэнд