top banner

А.Крушельницкийн сэргээшийн шинжилгээний хариу албан ёсоор батлагдаагүй


2018-02-19 15:45:01
Зураг
ПЁНЧАН. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын кёрлингийн холимог хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Александр Крушельницки гэдэг Оросын тамирчны сорилоос мельдоний илэрсэн гэдэг нь албан ёсоор батлагдаагүй байна. Энэ тухай Оросын кёрлингийн холбооны тэргүүн Дмитрий Свищев мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Энэ тухай мэдээлэл албан ёсоор батлагдаагүй. Бид сэргээшийн албанаас мэдээлэл авч, учрыг нь олно. Энэ мэдээлэл биднийг үнэхээр гайхшруулсан. А.Крушельницкий юу ч хэрэглээгүй гэдгээ дахин мэдэгдсэн. Би тамирчиддаа итгэж байна” гэжээ.
 
Мельдоний нь Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ хориотой бодисын жагсаалтад 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс оржээ. 2016 оны эхээр Оросын бараг 300 тамирчны сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан юм. Хожим нь WADA агентлаг нэгэнт шингэсэн уг бодисны цуснаас гарах хугацааны талаарх судалгааны мэдээллийг нийтэлж уг бодистой холбогдсон олон тамирчныг зөвтгөж байсан юм.
 
Э.Аянзаяа 


Монгол брэнд