top banner

Албаны нохой хилийн зөрчил илрүүлэв


2018-02-19 13:05:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн 0132 дугаар ангийн Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд өнгөрсөн сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завджээ.
Уг үйлдлийг дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ. Хилийн 0132 дугаар анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн боомтод үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгсөн аж.

Монгол брэнд