top banner

Лаос улсад заан хамгаалах төв байгуулахаар тохиролцжээ


2018-02-19 12:39:12
Зураг
ВЕНТЬЯН. /Синьхуа/. БНХАУ-ын Юньнань мужийн хөрөнгө оруулалтын нэгэн томоохон компани Лаосын умард нутгийн Саяабули мужийн засгийн газартай заан хамгаалах, үржүүлэх болон аврах Азийн төв байгуулах гэрээнд гарын үсэг зурав гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Заанд зориулсан олон улсын их наадам болон 2018 оныг Саяабули мужид зочлох болгон зарлаж буйтай холбогдуулан бямба гарагт зохион байгуулсан арга хэмжээний үеэр заан хамгаалах төв байгуулах тухай энэхүү гэрээнд гарын үсэг зуржээ.
 
Уг гэрээ нь нэн ховордсон Азийн зааныг хамгаалах, үржүүлэх, аврах болон Лаосын тус мужид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.

 
     Н.Мишээл

Монгол брэнд