top banner

Монгол дугуйчин Б.Тэгшбаяр Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ


2018-02-19 10:44:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз Улсын Куала Лампур хотод болсон дугуйн ханан тойргийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол дугуйчин Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртжээ.

Энэ амжилт нь Монголын дугуйн спортын түүхэнд track төрлөөр медаль авсан анхны тохиолдол болж байна. Түүний оролцсон зайд БНХАУ-ын дугуйчин алт, Ираны тамирчин мөнгөн медаль хүртжээ. Б.Тэгшбаяр нь хоёр жилийн өмнө энэ төрлөөр залуучуудын ДАШТ-д аваргалж, Монголын дугуйн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан шилдэг тамирчин юм.
Д.Өлзий

Монгол брэнд