top banner

Цөмийн зэвсгээр хөөцөлдөх эрсдэл үүсгэж байна гэж буруутгав


2018-02-19 09:23:00
Зураг
МОСКВА. /РИА Новости/. ОХУ дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж байгаа бөгөөд энэ нь Европт дахин цөмийн зэвсгээр хөөцөлдөж эхлэхэд хүргэж болзошгүй юм гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Германы “Bild” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, “ОХУ нь цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулж, цөмийн зэвсгийн сургуулилт явуулж байгаагаараа Европт цөмийн зэвсгээр хөөцөлдөх эрсдэл үүсгэж байна. Орос улс дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж, дунд тусгалтай шинэ пуужин бүтээж, туршихаар төлөвлөж байгааг уг гэрээний нэг тал нь болох АНУ тогтоосон байна. Энэ нь НАТО-гийн гишүүн бүх орныг түгшээж байгаа юм. Иймд дээрх гэрээг мөрдөж, батлан хамгаалах салбарын төслүүд, цэргийн сургуулилтуудынхаа ил тод байдлыг хангахыг би ОХУ-д уриалж байна” гэж Столтенберг онцлон тэмдэглэв.
 
“Энэ гэрээ нь Европын аюулгүй байдлын амин чухал нөхцөл болдог ба хэдэн арван жилийн турш Төв Европт энх тайвныг хангаж байгаа билээ” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна.
 
Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг ЗСБНХУ болон АНУ-ын хооронд 1987 оны 12 дугаар сарын 8-нд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев Вашингтонд айлчлах үеэр байгуулсан юм.
 
Л.Батбаяр

Монгол брэнд