top banner

Медалийн тоогоор Норвеги улс тэргүүлж байна


2018-02-18 11:27:44
Зураг
ПЁНЧАН. /Би-Би-Си/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхэлснээс хойш нийт 24 улсын баг тамирчид медаль хүртээд байна. Үүнээс Германы баг тамирчид 9 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар тэргүүлж байна. Харин медалийн тоогоор нийт 22 медаль хүртсэн Норвеги улс тэргүүлж байна.

Медалийн чанараар Германы араас Нидерланд болон Канад улс жагсаж байна. Харин АНУ, Япон, Австри болон Орос улс тус бүр 9 медаль хүртэж медалийн тоогоор тэргүүлж байгаа хэдий ч Орос улс алтан медаль хүртээгүй учир медалийн чанарын жагсаалтын 19-т бичигдэж байна. 
Э.Аянзаяа 

Монгол брэнд