Автомашины дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-02-10 09:37:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Замын цагдаагийн албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр тэгш буюу улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу ням гарагт 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох юм.

Түүнчлэн дугаарын хязгаарлалтын өвлийн бүчлэлд өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, Оффицеруудын ордноос Саппоро хүртэл хязгаарладаг байсан өвлийн бүсчлэлийг амралтын өдрүүдэд Таван шарын уулзвар хүртэл хүрээг нь тэлж байгаа аж.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ