top banner

“Дорнодын хүүхдүүд” сонин дахин гарч эхэлнэ


2018-02-09 22:33:42
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хүүхдэд зориулсан сонин гарч эхлэх гэж байна. “Дорнодын хүүхдүүд”  нэртэй сонин 2006-2008 оны хооронд Японы Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хэвлэгдэж байсан юм. Харин тус аймаг Хүний хөгжлийг чухалчлан үзэж байгаа учир энэхүү хүүхдийн сониныг сэргээн гаргахад  дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
“Дорнодын хүүхдүүд” сонины редакцийг бичих авьяастай, сэтгүүлч, утга зохиолын ажилтан болох хүсэл мөрөөдөлтэй 9-12 дугаар сурагчдаар бүрдүүлэх аж. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйн залгамж халааг бэлтгэхэд ч хувь нэмрээ оруулж буй үйлс юм. Энэхүү хүүхдийн сониныг 15 жилийн туршлагатай “Дорнод” сонины сэтгүүлчдээс бүрдсэн мэргэжлийн редакц хариуцан ажиллах юм байна.  
Сониныг өнгөт найман нүүрээр бэлтгэж, “Дугаарын зочин”, “Бэдрэхүй”, “Больё оо, болоо ш дээ”, “Сурагчийн өдрийн тэмдэглэл”, “Захидал задлахад” зэрэг өвөрмөц содон буландаа мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, бичвэрүүдээ нийтлэхээр төлөвлөжээ.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд