top banner

Үзэгдэх орчин муу байгаа тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна


2018-02-09 18:55:54
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уул-Эрдэнэт, Дархан-Уул-Сүхбаатар-Алтанбулагийн чиглэлийн автозамуудад шугам замын эргүүл шалгалтыг зохион байгуулж, жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэгийг өгч ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохгүй байх, оролцож байгаа үед ойрын гэрэлтүүлгийг асааж явах, хурдаа тохируулан явахыг аймгийн Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд