top banner

Twitter анх удаа ашигтай ажиллалаа


2018-02-09 16:20:56
Зураг
Астана. /КАЗИНФОРМ/. Байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн хугацаанд Twitter анх удаа цэвэр ашигтай ажиллажээ. Нийгмийн сүлжээний хэрэгслүүдийн нэг хэлбэр болох Twitter нь 2016 онд 167 сая ам.долларын алдагдалтай ажилласан бол 2017 оны дөрөвдүгээр улиралд 91.1 сая ам.долларын ашиг олсон байна. Twitter-ийн өнгөрөгч жилийн үйл ажиллагааны тайланд ийнхүү дурдсаныг ТАСС агентлаг мэдээлэв.
 
Тwitter компанийн тус улирлын орлого нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 2%-иар өсөж 732 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс зар сурталчилгаанаас олсон орлого 1%-иар өсөж 644 сая ам.доллар, бусад орлого 10%-иар өсөж 87 сая ам.доллар болсон байна.
 
2017 оны дөрөвдүгээр улиралд Twitter нь 330 сая хэрэглэгчтэй болж, хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 4%-иар өсчээ.
 
Нягтлан бодох бүртгэлийн ерөнхий зарчмаар хийсэн тооцооллоор Twitter-ийн 2017 оны нийт алдагдал 108 сая ам.долларт хүрсэн нь 2016 оныхоос дөрөв дахин буурсан үзүүлэлт ба орлого нь 2,4 тэрбум долларт хүрсэн нь 3%-иар буурсныг илтгэж байна.
 
Пүрэв гарагийн арилжааны мэдээллээс үзэхэд, тухайн өдөр тайлангаа нийтэд ил болгосноос хойш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Twitter-ийн хувьцаа 26%-иар өсчээ. Twitter-ийн тухайн жилийн зах зээлийн үнэлгээ 44%-иар өсөж 18.75 тэрбум ам.доллар болсон байна.
 Б.Амарсайхан 
 

Сурталчилгаа
Монгол брэнд