74 малчин аймгийн аварга цол хүртлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-02-09 16:18:45
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Сар шинийн босгон дээр улиран одож буй тахиа жилдээ мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн амжилт гаргасан малчдыг аймгийн хошой аварга малчин, аймгийн аварга малчнаа тодруулахад хоймор нутгаас 74 малчин аймгийн аваргаар шалгарлаа.
Мөн аймгийн аварга саальчин, аймгийн залуу аварга малчин гэр бүл, аймгийн аварга мэргэжилтэн, аймгийн аварга фермер, үр тариа, төмс хүнсний ногоо тарьж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн  тариаланч хамт олон, тариаланч, аймгийн тэргүүний үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийг тус тус шалгаруулсан бөгөөд аймгийн удирдлага, хэлтэс агентлагийн дарга нар шагналыг нь гардуулах ажээ.
Хөвсгөл аймаг энэ жил мал сүргийн тоогоороо улсад хёордугаарт орсон юм. 
 
Б.Гантуяа
Холбоотой мэдээ