top banner

Баярын өдрүүдэд 694 автобус иргэдэд үйлчилнэ


2018-02-09 13:57:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг ая тухтай баярлах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус болон троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр Нийслэлийн тээврийн газраас мэдээлэв.

Сар шинийн өдрүүдэд нийтийн тээвэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн өдрүүдэд 87 чиглэлд 694 дунд багтаамжийн автобус болон троллейбус ажиллуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ хүрээнд амралтын өдрүүдэд Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  том оврын арван автобус 10.00-15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд