top banner

Цөмийн эрчим хүчээр орон сууцыг халаана


2018-02-09 13:45:31
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Хятадын төрийн өмчит “China General Nuclear Power Group” компани болон Цинхуа их сургууль бага температурын цөмийн реактор ашиглан дулаан хангамжийн систем байгуулна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв.
 
Уг системийг орон сууц төдийгүй аж үйлдвэрийн паркуудын халаалтанд ашиглах боломжтой болох бөгөөд системийн байгууламжийг барихад 2-3 жил шаардлагатай аж. Системийн халаалт нь 100 МВт хүчин чадалтай гэнэ.

Цөмийн реактор ашиглах технологийг Хятадын цөмийн аюулгүй байдал эрхэлсэн төрийн байгууллага ХХ зууны 90-ээд оны эхээр нягтлан шалгаж, сайшаан баталж байжээ.

Халаалтанд цөмийн эрчим хүчийг ашиглах нь агаарын бохирдолтой тэмцэхэд тустай байдаг аж. Хүйтний улиралд Хятадын хойд нутгууд голдуу агаарын бохирдолд өртөж байна.
 
Э.Аянзаяа  

Монгол брэнд